ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#10/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"2022 онд АНУ-ын хувьцааны зах зээл 19%, МХБ-ийн Топ-20 индекс 15% тус тус унасан бол 2023 оныг өсөлттэйгөөр эхлүүлж"
-Г.Алтангэрэл
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Ахлах брокер

Онцлох шинжилгээ

2021 он Монголын хөрөнгийн зах зээлд ээлтэй жил байсан билээ. Тодруулбал,  Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) индексүүд тус онд бүгд өсөлттэй байсан буюу TОП 20 индекс 130.3%-иар, MSE A индекс 69.7%-иар, MSE B индекс 61.0%-иар өссөн юм. Цаашлаад, МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ тус онд 98%-иар өсөж 5.98 их наяд төгрөг хүрсэн билээ.

Харин 2022 онд дотоод болон гадаад зах зээл хоёул уналттай байлаа. АНУ-ын төв банк, Европын төв банк болон Монголбанк нар өндөр инфляцын түвшнийг зорилтот хэмжээнд хүргэж хяналтдаа авахын тулд мөнгөний хумих бодлого баримталж байгаа нь үүний гол шалтгаан болсон юм. 2022 онд АНУ-ын хувьцааны зах зээл 19%, МХБ-ийн Топ-20 индекс 15% тус тус унасан юм.


Харин 2023 оныг гадаад болон дотоодын хувцьааны зах зээл хоёул өндөр өсөлттэйгөөр эхлүүлээд байна.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын 2-р сарын инфляцын түвшин 12.3%-иас 12.2%-д хүрч буурлаа. Үүнийг Монголбанкны 6.0%-ийн зорилтот түвшинтэй харьцуулахад өндөр хэвээр байна. Монголбанк өндөр инфляцыг хяналтаа авахын тулд 2023 оны жилийн эцэс хүртэл бодлогын хүүгээ 13.0%-иас бууруулахгүй байх хүлээлттэй байна. 


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: 2023 оныг АНУ-ын хувьцааны зах зээл өндөр өсөлттэйгөөр эхлүүлсэн боловч өндөр инфляцын дарамт хэвээр үргэлжилж буйг батлах үзүүлэлтүүд 7 хоногт дахин мэдээлэгдсэнээр хувьцааны зах зээл уналаа. ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл болон төв банкны бодлого боловсруулагчид хөдөлмөрийн зах зээл нягт байгаа энэ үед инфляцыг урт хугацааны зорилтот 2.0%-ийн түвшинд хүргэхэд өмнөх төсөөллөөс илүү өндрөөр бодлогын хүүг өсгөх шаардлагатай байгааг онцоллоо. Техник шинжилгээгээр S&P 500 индекс 200 өдрийн MA-ийнхаа (Moving average) доор орлоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ эдийн засгаа нээсэн болон эрчим хүчний шок Европд намжиж байгаа зэрэг нь Европын хувьцааны зах зээлийг бусад бүс нутгийн хувьцаануудаас өндөр өсөлттэй байхад гол нөлөөг 2023 онд үзүүлсэн билээ. Гэсэн хэдий ч уг гүйцэтгэл цаашид үргэлжилсээр байна гэж бид бодохгүй байна. Учир нь Европ инфляцыг зорилтот 2.0%-д хүргэхийн тул бодлогын хүүгээ өмнөх төсөөллөөс өндөр түвшинд хүргэж 2024 оны 2-р хагас жил хүртэл бууруулахгүй байх хүлээлттэй байна. Энэ нь Европт стагфляцын эрсдэлийг үүсгээд байгаа юм. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.8%, TOPIX  индекс 0.6% тус тус өслөө. АНУ-ын санхүүгийн салбарын хувьцаанууд унасны нөлөөгөөр Япон улсын санхүүгийн салбарын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Гэсэн хэдий ч Японы төв банк 3-р сарын хурлаараа мөнгөний зөөлөн бодлогоо хэвээр үлдээсэн нь бусад салбарын хувьцаануудыг дэмжлээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: 2022 онд БНХАУ нь коронавирусын хязгаарлалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, дэлхийн зах зээлд эрэлт багассан зэргээс болж сүүлийн 10 жилийн хамгийн бага эдийн засгийн өсөлттэй байсан билээ. Харин 2023 онд цар тахлын хязгаарлалтаа сулруулснаар эдийн засгийн идэвхжил нь сэргээд байгаа юм. Харин 2-р сарын экспорт, импортын дүн бууралттай гарсан нь хувьцааны зах зээлд сөргөөр нөлөөлж улмаар Shanghai Composite индекс 3.0%, CSI 300 индекс 4.0%-иар тус тус 7 хоногт буурлаа.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 200 ширхэг үнэт цаасыг 19.96 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ: 2023.03.06-03.10-ний өдрийн хооронд ББЗЗ-д нийт 8,080 ширхэг үнэт цаас 1.82 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд арилжаа хийгдээгүй. Харин хоёрдогч зах зээлд 8,080 ширхэг үнэт цаас 1.82 тэрбум төгрөгөөр  арилжаалагдлаа.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын богино хугацаатай буюу 2 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.86%-иас 4.60%-д хүрч буурлаа. ЗГҮЦ-ны өгөөж буурсан нь SVB Financial (Silicon Valley Bank) банктай холбоотой байлаа. Тодруулбал, тус банк нь өндөр бодлогын хүүгийн нөлөөгөөр хөрвөх чадварын асуудалд орсон тул бусад санхүүгийн компаниудад ийм асуудал тулгарч болзошгүйг ХНС харгалзан үзэж бодлогын хүүгээ өндрөөр өсгөхгүй гэх хүлээлт үүссэн юм. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

II сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.2 хувиар өслөө

 2023.03.10 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх оны эцсээс 2.4 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Инфляц хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй

I-II сард гадаад худалдааны эргэлт $3.4 тэрбум, ашиг $1 тэрбум болов

 2023.03.07 

2023 оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэхүү өсөлтөд экспортын орлого өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн бол импортод 1.2 орчим тэрбум ам.доллар төлсөн нь 15.4 хувиар өссөн дүн болж байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖАА ХОЙШЛОГДЛОО

 2023.03.10

2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт болох 5 багц буюу 32,000 тн хатуу коксжих нүүрсний дуудлага арилжааг түр хугацаагаар хойшлууллаа.

Дэлгэрэнгүй

АРИГ ГАЛ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

 2023.03.07

"Ариг гал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 64.47 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан 2023 оны 6 дугаар сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй